Neverland Town

Статус:
Ашиглалтанд орсон
Огноо:
Байршил:
Баянгол дүүрэг
Хийц:
Төмөр бетон карказан
Давхар:
16 давхар
“ХАМАГ МОНГОЛ ГРУПП” ХХК-ийн хэрэгжүүлсэн “NEVERLAND TOWN” төсөл нь хотын А зэрэглэлийн, үнэ цэн бүхий байршилд сүндэрлэсэн, 2 блок бүхий 244 айлын үйлчилгээтэй орон сууцны цогцолбор юм. Тус төсөл нь 2025 онд ашиглалтад орж, оршин суугчдын тав тух, аюулгүй байдал, өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн орчин үеийн шийдлийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
“NEVERLAND TOWN” төслийн хүрээнд оршин суугчдад тав тухтай, аюулгүй, чанартай, тохилог амьдрах орчин бүрдүүлэхийг зорьж, зураг төсөл, барилга угсралт, дотоод засал болон тоноглолын бүх үе шатанд Олон улсын болон Монгол Улсын холбогдох стандарт, норм, шаардлагыг хангасан барилгын үндсэн болон туслах материал, инженерийн тоног төхөөрөмж, бусад тоноглолыг сонгон ашигласан болно.
Ийнхүү бид чанар, аюулгүй байдал, тав тухыг төслийн үндсэн зарчим болгон, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх орчин үеийн, үнэ цэн бүхий орон сууцны шийдлийг бий болгосон.









