“Хамаг Монгол Групп” ХХК нь бизнесийн үйл ажиллагаанаас гадна нийгэмд бодит үнэ цэнэ бүтээхийг эрхэмлэдэг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бид хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломжийг дэмжихэд анхаарч ирсэн.

“Нарны хүүхдүүд-2” болон “Нарны хүүхдүүд-3” цэцэрлэгийн барилга байгууламжийг барьж байгуулснаар хүүхэд багачуудын сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр орууллаа.
“Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг нь 150–200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бол “Нарны хүүхдүүд-3” цэцэрлэг нь 150 хүүхдийн ортойгоор төлөвлөгдөн, ашиглалтад хүлээлгэн өгөгдсөн.
Бидний хувьд бүтээн байгуулалтын үнэ цэн нь зөвхөн барилга байгууламж сүндэрлүүлэхэд бус, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, ирээдүй хойч үедээ үнэ цэнтэй өв үлдээхэд оршдог.


